Лууван дахь С витамин алимныхаас 10 дахин их

2016 оны 3 сарын 30

Хаврдаас сэргийлэх, хор тайлах, цэр ховлох, ханиадыг дарах ...

Лууванд их хэмжээний шим тэжээл байх ба идэхэд амттай байдаг. Лууванд чихрийн зүйл, уураг, өөх, А,В, С, Е, К олон зүйлийн эрдэс, кальд, фосфор, төмөр мөн олон зүйлийн исгүүр /цардуулын исгүүр, исэлдүүлэх исгүүр/ агуулж байдаг. Лууванд витамин С- ийн агууламж нь алимнаас 10 дахин их байдаг. Лууванд дээрх олон төрлийн шим тэжээл, эрдэс, витамин байхаас гадна ходоодны үйл ажиллагааг сайжруулж хоол шингээх, ханиадыг дарж, цэр ховхлох, халууныг хөөж, хор тайлах зэрэг үйлчилгээтэй байна.

Хамгийн чухал нь лууванд агуулагдах исгүүрийн зүйл нь хавдар эсэргүүцэх, хавдар үүсэхийг сэргийлэх үйлдэлтэй байдаг. Лууванд агуулагдах усны шинжийн эд идэмхий том эс нь биемахбодын хавдар эсэргүүцэх чадварыг хүчтэй болгож хавдрын эсийг залгиж устгах гол хүчин болдог. Үүнээс үзвэл лууванг үргэлж хоол хүнсэндээ хэрэглэх нь хавдраас сэргийлэх, үүсэж буй хавдрын эсийг устгахад ашигтай гэдгийг харуулж байна.

Лууванг Хятад эмнэлэгт эм болгон өргөн хэрэглэж байна. Жишээ нь: Лай- фу- цай гэдэг хятад эм нь луувангийн хатааж нухсан үрээр голлон хийдэг юм байна. Лууван нь бактер дарах үйлдэлтэй учраас ханиад томуунаас сэргийлдэг мөн луувангийн шүүсийг найруулж бэлгийн шилбүүрт хорхой өвчнийг эмчилдэг байна. Луувангийн сүмсээр нүүрсний хийд хордсон хүнд анхны тусламж болгон цутгаж уулгавал хор тайлах чадалтай. Тус болох хувь нь 90%- аас дээш гэж бичсэн байдаг.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдарч урт наслахын гайхмшиг УБ хот 2006 он

www.103.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна