Инженерийн боловсролын шинэчлэх сургалт амжилттай явагдаж байна

2016 оны 3 сарын 30

БСШУЯ-аас Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк болон Сингапур улсын Темасек сангийн дэмжлэгтэйгээр CDIO системийг нэвтрүүлж инженерийн боловсролын хөтөлбөрийг шинэчилж байна. Энэхүү  шинэчлэлийн төслийн хүрээнд ШУТИС, МУИС, ХААИС-ийн 160 багшийг хамруулсан  цуврал сургалт өмнө нь зохион байгуулагдаж байсан билээ. Тэрхүү эхний сургалтаас шалгарсан 65 багшийг ирэх сарын 7-ныг хүртэл МУИС дээр сургалтанд  хамруулж байна.  Энэ удаагийн сургалтын гол зорилго нь оюутнуудад шинэ бүтээгдэхүүн зохион бүтээх ур чадвар суулгах, мөн CDIO стандарт хэрэгжүүлэх дадлага олгох Бүтээлч сэтгэлгээний арга технологи, ур чадварыг эзэзмшүүлэх, дэлхий дахинд тулгамдаж байгаа бодит асуудлуудыг инженерүүд хэрхэн бүтээлчээр шийдвэрлэдгийг таниулах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна