Эдийн засгийн форум болж байна

2016 оны 3 сарын 30

Монголын эдийн засгийн форум 2016 "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор Төрийн ордонд эхэллээ. Форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюүми Кониши, Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакхер, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол Улс хариуцсан захирал Роберт Шоллхаммер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андэрсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр (Баабар), Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм. Эдийн засгийн форумд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавьсан бөгөөд өнөөгийн хямралтыг бид өөрсдөө бий болгосон гэдгийг онцоллоо.

Форум өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Маргааш Эдийн засгийн форум Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролцох юм.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна