Женнифер Лопес Москвад шопинг хийжээ

2016 оны 3 сарын 30

Михиал Гуцериев гэдэг орос тэрбумтны хүүгийн хурим дээр ирж дуулсныхаа дараа 46 настай Америк дуучин, жүжигчин Жениффер Лопес Оросын нийслэлд шопинг хийлээ.

Дэлхийн од хамгаалагч нартайгаа Столешниковын зөрлөгийн хэд хэдэн алдартай нэрийн барааны дэлүүрт наймаа хийжээ.

Тухайлбал, AIZEL бутикт од Nina Ricci-ийн пальто, ноолууран цамц, Michael Kors брэндийн брюк өмд зэргээр хувцасаа баяжуулжээ.

Мөн тэрээр торгон ба даавуун даашинз авсан байна. Veronique Branquinho маркийн цуглуулгын  даашинз  No.21, Emm Kuo брэндийн хавтгай клатч цүнх, Anthony Vaccarello-гийн банзал зэргийг авсан байна.

Christian Louboutin дэлгүүрээс зургаан хос шаахай, хоёр цүнхтэй гарчээ. Шопингоо тэр Charlotte Olympia бутикт төгсгөн таван хос гутал, найман цүнх авчээ.

LifeNews мэдээлснээр, Лопес бараг 2,5 сая рублийн наймаа хийсэн гэнэ. Шопингийн дараа Ло оройн хоолоо Palazzo Ducale ресторанд зооглон итали хоол дарс авсан байлаа. Ингээд амрахаар буудал руугаа явжээ. Лопесийн хуримд дуулах хөлс нь таван сая долларт хүрдэг гэнэ.

Орос тэрбумтны хүүгийн хурим дээр Бейонсе, Иглиасес, Алла Пугачева нар дуулсан гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна