400 саяын азтан өнөө хэр бүртгүүлээгүй гэв

2016 оны 3 сарын 30

НӨАТ-ийн сугалааны долоо дахь удаагийн тохирлоор супер шагналын эзэн тодорсон. Супер шагналын хэмжээ 400 сая төгрөг. Гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойш супер азтаны эрэлд монголчууд цөмөөрөө мордсон бөгөөд өнөөдөр зарим хэвлэлээр 400 сая төгрөг хожсон хүн нь Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн, тодруулбал аймгийн Худалдан авах ажиллагааны албаны дарга А.Энхжаргал гэдэг залуу гэсэн мэдээлэл цацагджээ. Тиймээс бид НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас азтаны талаар асуухад:

-Одоогоор ebarimt.mn сайтад 400 сая төгрөг хожсон азтан бүртгүүлээгүй, бидэнд ч хандаагүй байна. Азтан баримтаа бүртгүүлэхээс гадна биечлэн авчирч үзүүлэх ёстой гэсэн юм.

Нэгдүгээр сарын 27-ны өдөр Сайншандын иргэн А.Энхжаргал Амгалан дахь Оргил худалдааны төвөөс худалдаа хийсэн бол азтан болсон байх магадлалтай. Магад танил нь дэлгүүрийн камер шүүгээд хэлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийгээ батлах баримтаа заавал үзүүлэх ёстой гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Хэрэвзээ хэн нэгэн азтан супер шагналын баримтаа хадгалж чадаагүй үрэгдүүлсэн бол хамгийн азтай бөгөөд хамгийн азгүй нэгнээр тодрох нь бололтой.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна