ХҮН-аас мэдэгдэл гаргажээ

2016 оны 3 сарын 30

Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн зөвлөмжийн дагуу УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл 2016 оны 4 сарын 20-ны дотор тус, тусын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан баталж, Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулдаг.

Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн ерөнхий хорооноос Хөдөлмөрийн Үндэсний намд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн зөвлөмжийн дагуу нийт гишүүд, дэмжигчдээсээ хүлээн авсан сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналыг тус намын Төв хорооны хурлаараа хэлэлцүүлдэг. Энэ дагуу 2016 оны 03 дугаар сарын 28-ны даваа гарагт Хөдөлмөрийн Үндэсний нам Төв хорооны хурлыг хуралдуулж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Хөдөлмөрийн Үндэсний намын 2016 оны сонгуулийн тактик, Нийслэл Улаанбаатар хотын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн танилцуулга, Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн танилцуулга, Өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит үнэн болон Нэр дэвшигчдийн журмыг хэлэлцэх, санал авах зэрэг нийгэм, олон нийтэд хүлээлт үүсгэсэн олон асуудлыг багцлан хэлэлцсэн нь төв хорооны хурал үр дүнтэй, хүлээлт үүсгэсэн  асуудлуудад  хариулт өгч чадлаа.

Улс төрийн бусад намуудаас дотоод ардчилал, хамтын удирдлагын зарчмаар үүссэн асуудлыг шийдвэрлэж, нэгдмэл санаа, нэгдсэн байр сууриар урагш алхаж, үнэнч туйлбартай, эвсэг нягтралтай нэгэн зүгт харж чаддаг нь Хөдөлмөрийн Үндэсний намын онцлог юм.

​Намын  дарга асан С.Ганбаатарын хувьд өөрийн хүсэлтээр намын даргын албан тушаалаа өгч байгаагаа 2016 оны 03 дугаар сарын 28-нд хуралдсан Төв хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн. Ингэснээр 79 хувийн ирцтэйгээр хуралдсан Төв хорооны гишүүдийн 98 хувийн саналаар Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Ганболдыг сонголоо.

 

ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН ТӨВ ХОРООНЫ ГИШҮҮД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна