Английн шигшээ талбайдаа хожигдлоо

2016 оны 3 сарын 30

Европын орнуудын шигшээ багууд Евро-2016 тэмцээнийг угтаж нөхөрсөг тоглолт хийн, бэлтгэлээ шалгаж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө Английн шигшээ баг талбайдаа Голландын шигшээг хүлээж авч,1:2-оор хожигдлоо. Хэдхэн хоногийн өмнө Германыг талбайд нь 3:2-оор хожиж, шуугиан тарьж байсан Английн залуучууд нэр төрөө шороотой хутгалаа.

Тоглолтын 40 дэх минутад Жейми Варди гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 50 дахь минутад Янссен торгуулын цохилтоор тэнцүүлсэн бөгөөд 76 дахь минутад Нарсинх нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ. Энэ удаагийн тоглолтод Английн шигшээ Германы эсрэг тоглосноос өөр татктикаар үзсэн нь үр дүнд хүрсэнгүй.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна