МАН-ынхан цөмийн хаягдал оруулахыг дэмжиж байгаа гэв

2016 оны 3 сарын 30

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ.


Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёр дахь өдрөө зарлаад байж байна. Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдсан. Засгийн газрын өргөн барьсан хуулийг ээлжит бус чуулганаар батлах хуулийн төслийг төлөвлөгөөнд оруулсан. МАН-ынхан өчигдөр тэр чигээрээ орж ирсэнгүй. АН ажил хийх гэж байна. Нэгэнт УИХ-ын дарга захирамж гаргасан учир бид ажиллах ёстой. Монгол Улсад ашигтайгаар батлуулах хуулийн төсөл оруулж ирсэнийг МАН дэмжихгүй байна. Засгийн газар өчигдөр өргөн барьсан хууль бол ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхид бодисыг монголын хилээр оруулахыг хориглох тухай гурван заалт байгаа юм. Үүнийг хэлэлцээд олон улсын конвенцийг соёрхон батлах асуудлыг шийдээд явах боломж байна. Гэтэл МАН цөмийн хог хаягдлыг ашигласан түлшийг оруулахыг дэмжиж байгаа юм байна. АН эсэргүүцэж байгаа юм байна гэдэг байр суурь тодорхой харагдаж байна. Засгийн газрын өргөн барьсан гурван заалтыг баталсан тохиолдол санаа зовоод байх ямар ч асуудал байхгүй. УИХ-ын чуулган өнөөдөр үдээс хойш 14.00 цагаас товлогдсон” гэсэн юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна