RokPak хуурай, цэнэг дүүрэн хадгалах сав

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

RokPak хуурай, цэнэг дүүрэн хадгалах сав

Энэ бүтээгдэхүүн аялагчдад илүү хамааралтай. Учир нь аялалаар хөдөө гадаа явж байх үед хэрэгтэй чухал зүйлсээ норгох, унагаж эвдэх зэрэг олон хүндрэлүүд гардаг. Тэгвэл RokPak нэртэй энэхүү жижиг сейф нь ус болон доргилтын хамгаалалттай учир дотор нь хийсэн зүйлсийг найдвартай хадгална. Мөн өөр дээрээ 12000 mAh хүчин чадал бүхий батерейтай учир энгийн usb-гээр холбон гар утас зэргээ цэнэглэх боломжтой.

246 x 128 x 70 мм-ийн хэмжээстэй, +80-аас -20 хэмд тэсвэртэй. Мөн гар чийдэнтэй ба тэрхүү гар чийдэн нь 200 цаг ажиллах хүчин чадалтай аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж