Хаврын баяраар Нийслэлийн удирдлагууд хийсэн ажлаа дүгнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Хаврын баяраар Нийслэлийн удирдлагууд хийсэн ажлаа дүгнүүлнэ

Өнөөдөр Нийслэлийн Ардчилсан намын байранд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга,НАН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд болон албаны хүмүүс "Улаанбаатарын хавар", "Нийслэлийн ардчилсан намын баяр"-ыг зохион байгуулах тухай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

1990 оны дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Ардчилсан намын анхдугаар хурал Улаанбаатар хотноо зохиогдож байсан бөгөөд энэ жил 26 жилийн ой тохиож байна. Намын дүрмээр дөрөвдүгээр сарын 7,8-ны өдрүүдийг Ардчилсан намын төрсөн өдөр хэмээн тэмдэглэлт өдөр болгохоор тусгасан байдаг.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд дөрөвдүгээр сарын есөнд "Улаанбаатарын хавар" баярын үйл ажиллагааг цаашид уламжлал болгон тэмдэглэх аж.

Хаврын баяртай зэрэгцээд Нийслэлийн удирдлагууд сонгогчиддоо өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнүүлэх аж. Хаврын баярын гол үйл ажиллагаанаас өмнө намын шат шатны байгуулгууд хийсэн ажилдаа үнэлэлт өгөх бөгөөд ингэхдээ сонгогч дэмжигчдэд захидал хүргүүлж нээлттэй санал асуулга явуулан Нийслэлд өрнөсөн бүтээн байгуулалт, бусад хийсэн ажлаа дүгнүүлэх юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж