Н.Энхбаяр өргөдөл гаргажээ

2016 оны 3 сарын 30

МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргажээ. Тэрээр АТГ-ыг ГЭТГ буюу “Ганцхан Энхбаяртай тэмцэх газар” гэж нэрлэсэн байна. Тэрээр өөрийг нь шалгаж байгаа явдлыг балмал, хууль бус ажиллагаа гэж дүгнээд гэр бүл болон хамтран зүтгэгчдийг нь дарамтлах үйл ажиллагааг тасралтгүй явуулж буйг дурдаад Монголын өмгөөлөгчдийн холбооноос эр зоригтой, ур чадвартай өмгөөлөгч олж өгч туслахыг хүсчээ.

Учир нь өмгөөлөгчид түүнийг өмгөөлөхөөс татгалзсан хариу өгөх болсон байна.

Л.ХАЛИУ  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна