Чуулганыг нээх эсэх нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Чуулганыг нээх эсэх нь тодорхойгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр үдээс өмнөдөө зарласан ч ирц бүрдэхгүйгээс 14.00 цагт нээхээр хойшлуулсан. Гэвч одоог хүртэл нээж чадахгүй тодорхойгүй байдалд байна.

Ээлжит бус чуулганыг нээхийн тулд оролцох гишүүдийн тоо 39 байх ёстой. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 36 гишүүнээс тав нь гадаадад, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд албан ёсны байр суурь илэрхийлээгүй ч цөмийн хог хаягдалтай холбоотой конвенцийг эсэргүүцэн хуралд оролцохгүй гэх байр суурь барьж буй гэх мэдээлэл бий.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж