Суданыг зорих дайчид 165 см-ээс өндөр байхыг шаарджээ

2016 оны 3 сарын 30

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагын батальоны сонгон шалгаруулалтын бүртгэл маргааш өндөрлөх юм байна. Сонгон шалгаруулалтад хамрагдах албан хаагчдын дэлгэрэнгүй бүртгэлийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор авахаар зарласан юм. Суданыг зорих дайчид дараах шаардлагыг хангасан байх ёстой гэнэ. Үүнд:

-Албандаа тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, 18-30 настай эрэгтэй

-Биеийн өндөр 165 см ба түүнээс дээш байх

-Эрүүл мэндийн хувьд суурь өвчингүй

-Англи хэлний дунд шатны мэдлэгтэй

-Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй

-Зан суртахууны хувьд доголдолгүй

-Ар гэрийн зүгээс үүрэг гүйцэтгэхэд асуудалгүй байх гэсэн шалгуурыг хангасан байхыг шаардах гэнэ.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна