ХААН банк шимтгэл төлөгч шилдэг байгууллагаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

ХААН банк шимтгэл төлөгч шилдэг байгууллагаар шалгарлаа

ХААН Банк “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч – нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”-аар шалгарлаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлэн ХААН Банкыг 2015 оны “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”-аар шалгаруулан өргөмжиллөө.

ХААН Банк нь 2015 онд нийт ажилтнуудаа нийгмийн даатгалд бүрэн хамруулж холбогдох тайланг цаг хугацаанд нь гарган шимтгэл төлж, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаар энэхүү шагналыг хүртлээ. 

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХААН Банк нь компанийн сайн засаглал, ил тод байдлын үндсэн дээр эдийн засгийн өсөлтийг дэмжин, улсын төсвийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажиллахын зэрэгцээ ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангахад манлайлан ажилладаг нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхэд гол үзүүлэлт болсон юм.

Бид цаашид ч нийгмийн даатгалын санг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цаг хугацаанд нь хүргүүлж ажиллах болно.

Н.БАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж