Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын бэлтгэлтэй танилцав

2016 оны 3 сарын 30

Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид МУГДасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Ж.Батням нараар удирдуулан сэргэлтийн олон олимпийн эрх олгох тэмцээний өмнөх бэлтгэлийг "Говь ресорт" бэлтгэлийн баазад хийж байна. Энэ сарын 25-наас ирэх сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү бэлтгэлийн баазад 20 хүний бүрэлдэхүүнтэй баг гарчээ. 

БТСХТөвийн дарга МУГД Д.Жаргалсайхан дасгалжуулагчид тамирчидтай газар дээр нь очин уулзаж  бэлтгэл цугларалтын үйл явцтай танилцан бэлтгэлийн төвийн удирдлагатай уулзан тамирчидтай уулзалт хийн, тамирчдын байраар орлоо. Энэ оны дөрөвдүгээр сарын 22-26-д Улаанбатар хотноо зохиогдох Чөлөөт бөхийн Дэлхийн нэгдүгээр шатны РИО-2016 олимпийн эрх олгох тэмцээнд  хэрхэн оролцох, амжилт гаргах талаар санал бодлоо солилцож амжилт гаргахыг хүслээ.

ЭХ СУРВАЛЖ: www.sport.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна