Dell брэндийн шинэ загваруудыг танилцуулах үзэсгэлэн худалдаа

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Dell брэндийн шинэ загваруудыг танилцуулах үзэсгэлэн худалдаа

Dell брэндийн 2016 оны шинэ загваруудыг танилцуулах Dell Roadshow үзэсгэлэн худалдаа болох гэж байна

Дэлхийн IT салбарт тэргүүлэгч Dell брэндийн 2016 оны шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэн дээр Dell-ийн шинэ технологи, 6-р үеийн cpu-тэй 2016 оны цоо шинэ загварын нөүтбүүкүүдийг танилцуулах юм.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр

  • Dell брэндийн 2016 оны шинэ загварын бүтээгдэхүүн, технологитой танилцах

  • Онцлох загварын нөүтбүүкүүдийг зөвхөн үзэсгэлэнгийн үеэр үйлчлэх онцгой хямдралтай үнээр худалдан авах

  • Худалдан авалт хийсэн хэрэглэгч бүр сугалаанд оролцон Dell Lattitude 10 таблет болон бусад хонжворуудыг хожих боломжтой

  • Dell Pandora тоглоомчдод зориулсан шинэ загвар дээр тоглоом тоглох

  • Үзэгчдийн дундах уралдаанд оролцож, Dell брэндийн бүтээгдэхүүн хожих

олон боломжууд хэрэглэгчдийг хүлээж байна.

Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар Dell брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Саммит Компьютер Технологи компани, электрон барааны PC mall сүлжээ дэлгүүр ажиллаж байна.

Үзэсгэлэн болох хугацаа : 2016 оны 4 сарын 2-3-ны өдрүүдэд

Хаяг : Hunnu Mall төвийн 1-р давхар

Холбоо барих утас : 7575-3535, 9903-9442

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж