Богинын аманд гарсан түймрийг унтраалаа

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Богинын аманд гарсан түймрийг унтраалаа

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Богинын аманд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16.48 цагт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 0,5 га газрын хөрсний өвс шатаж байсныг 17:31 цагт бүрэн унтраасан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж