Статистик мэдээллийн нэгдсэн санг ашиглах арга зүйн сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Статистик мэдээллийн нэгдсэн санг ашиглах арга зүйн сургалт боллоо

УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны судалгаа, шинжилгээний чадавхийг сайжруулах зорилгоор Статистик мэдээллийн нэгдсэн санг ашиглах, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх арга зүйн сургалтыг өнөөдөр /2016.03.30/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд зохион байгууллаа.

Сургалтыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас зохион байгуулсан бөгөөд УИХ-ын Тамгын газрын Судалгааны хэлтэс, Хяналт үнэлгээний хэлтсийн Төсвийн шинжилгээний хэсэг, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, УИХын гишүүдийн зөвлөх, туслахууд сургалтад хамрагдлаа.

УИХ-аар хэлэлцэн баталж буй хууль, тогтоомжийн эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгааг сайжруулах, судалгаа, мэдээллээр уян хатан, шуурхай хангах, судлаач, шинжээчдийн техник шинжилгээний ур чадварыг сайжруулахад уг сургалт чухал ач холбогдолтой боллоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж