Нийгмийн даатгалынхан татварынхан шиг ажилладаг уу?

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалынхан татварынхан шиг ажилладаг уу?

“Сургамж, сорилт, шийдэл” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулганы үдээс хойшхи хуралдаан салбар хуралдаанаар үргэлжиллээ. Тухайлбал, “Нийгмийн даатгалын шинэчлэл” сэдвийн хүрээнд үргэлжилсэн энэхүү салбар хуралдааны үеэр Нийгмийн даатгалын шимтгэлийн үр шимийг иргэд жинхэнэ утгаар нь хүртэж чаддаггүй, татвар мэтээр ойлгох хандлага нь давамгайлдаг. Ипотекийн зээлд хамрагдах иргэд нь цалингийн тодорхойлолтоо банкинд өгч, НДШ төлж байгаа гэдгээ баталгаажуулах зорилгоор ашигладаг. Нийгмийн даатгалын байцаагч нь ч татварын байцаагч шиг ажилладаг.

Олон улсын практикт Ажил олгогч болон ажилтан хоёроо идэвхижүүлэх, ажлын байрыг нь хадгалах, ирээдүйд эрсдэл гарахад түүнээс хамгаалах зорилгоор ашиглаж ирсэн бол манайд энэ тал нь дэндүү сул аж.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ өндөр гэдэг асуудал ч сөхөгдлөө. Гэсэн хэрнээ төр нь Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэхгүй бол эрсдэл өндөр байна гэж үздэг. Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэлийн 14 хувийг Ажил олгогч, 10 хувийг хөдөлмөр эрхлэгч өөрөө сар бүр төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өсгөвөл энэ нь эргээд ажил олгогч нарт дарамт учруулах аж. БНСУ-д Нийгмийн даатгалын шимтгэл 9 хувь байдаг ба 4.5 хувийг ажил олгогч, үлдсэн 4.5 хувийг хөдөлмөр эрхлэгч өөрөө хариуцан төлдөг байна.

Нөгөө талаас насаараа НДШ төлдөг ч тэтгэвэртээ гарах нас хэт орой байгаа нь эрэгтэйчүүдийн хувьд шимтгэл төлсөн үр шимээ хүртэж чадалгүй нас бардаг гээд яривал бэрхшээл байна. Иймээс НДШ-ийг төлж байгаа иргэн нь ирээдүйд учрах эрсдэлээс өөрийгөө боон гэр бүлээ хамгаалах цогц эрх зүйн орчинг нь төр бүрдүүлэхэд анхаарал хандуулж, ажиллах шаардлагатайг оролцогчид хөндлөө. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж