Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

2016 оны 3 сарын 31

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Дундговь, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. 

                                      Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

 Өнөөдөр ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан  шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

                         2016 оны 03 дугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
                                                    агаарын урьдчилсан мэдээ:  

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи баруун хойноос 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 1-3 градус дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 854 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна