Инчон руу зөвхөн МИАТ л ниснэ

2016 оны 3 сарын 31

Ийм бодлогыг төрөөс баримталж байгаа гэдгийг Зам тээврийн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгожээ. Уг нь БНСУ-аас Инчон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тоог олшруулах, нислэг хийж буй авиакомпанийг нэмэх санал гаргажээ. Харамсалтай нь   УИХ-аас баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого”-д үндэсний агаарын тээврээ хөгжүүлэх, МИАТ компанийг олон улсад өрсөлдөх чадвар бүхий авиакомпани болгох зорилт дэвшүүлсэн байна. Солонгосын талын санал тэрхүү бодлоготой зөрчилдөж байгаа учраас  Сөүл-Улаанбаатарын нислэгийн тоогоо нэмэгдүүлэх KAL-ын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэнэ.

Харин энэ зуны нислэгийн хуваариас эхлэн Улаанбаатар-Пусаны чиглэлд “Эйр Пусан” компани байнгын нислэг хийхээр болжээ. Мөн  БНСУ-ын Чэжү арлаас Бээжингээр дайруулан Улаанбаатар хүртэл Монголын үндэсний агаарын тээвэрлэгчээр зорчигч тээвэрлэх нислэгийн тавдугаар эрх авах хүсэлтээ Солонгосын талд илэрхийлээд байгаа юм. Хүсэлтийг Солонгосчууд  нааштайгаар хүлээн авсан байна. БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргаанаас энэ саналыг дэмжиж буй ажээ. Энэхүү хүсэлтийг ёсоор болговол Чежү рүү нисч буй Монголын онгоц ирж, очихдоо Бээжинд бууж зорчигч тээвэрлэх боломж нээгдэх юм.

Д.Цээнэ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна