Паурлифтингийн тамирчдад зориулсан допингийн сургалт болов

2016 оны 3 сарын 31

Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд өчигдөр/2016.03.30/ Паурлифтингийн тамирчдад зориулсан “Допингийн хор уршиг” сэдвээр сургалт боллоо. Энэхүү сургалтыг МҮОХ, Допингийн эсрэг Үндэсний төв, Монголын пауэрлифтингийн холбоотой хамтран зохион байгуулав. Сургалтыг Допингийн Эсрэг төвийн гүйцэтгэх захирал Г. Сүхбат, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц. Дамдин нар удирдан явуулсан байна.

Энэ удаагийн сургалтад паурлифтингийн тамирчид идэвхтэй оролцсон бөгөөд энэхүү сэдвээр явагдах сургалт, семинар цаашид үргэлжлэн явагдах аж.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна