Ц.Элбэгдорж: Монгол хөгжинө өө

2016 оны 3 сарын 31

“Сургамж, сорилт, шийдэл” уриан дор болж байгаа Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Төрийн тэргүүн “... Юм бүтээдэггүй, ажил хийдэггүй, хорлож зогсоосон хүмүүст ямар хариуцлага тооцох вэ. Хариуцлага тооцдог болсон цагт урагшилна. Хүүхэд уйлж төрдөг шиг бид зовж байж энэ байдлаас гарна. 

Японоос ирсэн хүн “Монголын хүн ам залуу, тогтолцоо нь нээлттэй юм байна. Та нарт хийх ажил их байна. Монгол урагшлах юм байна. Монгол хөгжинө өө” гэж хэлсэн байна билээ. Монгол хөгжинө. Шинээр үүссэн бизнесийн ихэнх нь уул уурхайгаас бусад салбарт бий болж, сайн мэдээ. Гэхдээ уул уурхайгаа орхиж болохгүй, энэ салбарыг хөгжүүлж хариуцлагатай болж байж бид энэ хүндрэлээс гарна. Бид өнгөрсөн 5, 10 жилийн боломжийг алдсан. Хятадын нэг хүн “Дэлхий сүүлийн 10-20 жилд бидэнд бүтээгдэхүүнээ зарж баяжлаа. Бидний гайгүй сайн хөрш боломжийг ашиглаж чадсангүй” гэж хэлсэн.

Монголын хөгжил гаднаас их хамааралтай. Унаж байгаа автомашин нь, барьж байгаа гар утас нь, өмссөн брэнд нь гадаадад хийгдсэн. Гаднаас хамааралгүй гээд байгаа хүмүүсийн унасан машин гадных шүү.

Дэлхий дахин ч мөн асуудалтай тулж байгаа, гэхдээ өсөлтөө хангахын төлөө, асуудлаа шийдэхийн төлөө, хөгжихийн төлөө, бидэнтэй өрсөлдөнө шүү” гэдгийг санууллаа.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна