Оросын онгоцнууд жараад дайчдыг устгажээ

2016 оны 3 сарын 31

Оросын онгоцнууд шөнийн нөхцөлд 23 байлдааны нислэг хийн жараад террористуудыг устгасан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам өдөр тутмын мэдээлэлдээ өгүүлсэн байна.

 

“Ислам улс” бүлгийн 54 байрлалд агаарын цохилт хийж, удирдлагын дөрвөн байр, зургаан их буу, миномёт, зэвсгийн гурван агуулах, шатахууны хоёр агуулах, зенитийн буутай 18 автомашин зэргийг устгажээ.

 

Оросын нисэх хүчний онгоцнууд Сирийн  Пальмира хотын ойролцоох Эль-Карьятейн суурины орчмыг бөмбөгдсөн байлаа.

 

Өнгөрсөн хоногуудад гал зогсоох дэглэм ерөнхийдөө сахигдсан ба дөнгөж зургаан зөрчил гарсны тав нь Алеппо мужид хийгджээ

 

Баримтад тэмдэглэснээр, “Жебхат ан-Нусра” бүлгийн өдөөн хатгалага Алеппо хотод  үргэлжилж байгаа. Террористууд гурван ч удаа мина харвагчаар Шейх Максуд дүүргийг буудсан бөгөөд курдын өөрийгөө хамгаалах хүчин  хариу гал нээсэн байлаа.

 

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад ба түүнийг огцрохыг шаардсан талынхны сөргөлдөөн 2011 онд эхлэн  бүрэн хэмжээний иргэнийн дайн болон хувирсан юм.

 

Өнгөрсөн оны намраас Дамаскийн хүсэлтээр Орос Сирид  исламын дайчдын эсрэг  агаарын довтолгооныг явуулж байгаа юм. Гуравдугаар сарын дундуур Оросын ерөнхийлөгч Владимир Путин Сирид байгаа цэргийнхээ үндсэн хэсгийг гаргах тушаал өгсөн байлаа.  Гэхдээ Туртус дахь усан цэргийн бааз, Хмеймим дэх нмсэх бааз нь хэвийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

 

“Исламын улс”, “Жебхат ан-Нусра” гэх террорист  байгууллагууд нь  дэлхийн олон оронд хориотой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна