Хятад эрчим хүчээр дэлхийг хэрнэ

2016 оны 3 сарын 31

Ньюс Агентлаг уншигчид та бүхэндээ "Fianncial Times" сонины өчигдрийн дугаарт хэвлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлд манай урд хөрш Хятад улс хэрхэн цахилгаан эрчим хүчний илүүдлээ хоёрдогч орнуудад экспортлон  эргэлтэд оруулахаар төлөвлөж буй талаар мэдээллэжээ.

Гуравдугаар сарын 29-ний өдөр Хятадын эрчим хүчний ерөнхий сүлжээ мэдээлэхдээ "Хятад улс алсын зайны өндөр хүчдэлийн шугамыг хил дамнуулан Герман улс руу татаж, хоёрдогч оронд эрчим хүч экспортлох боллоо" хэмээсэн мэдэгдлийг хийлээ.

Хятадын хэрэгжүүлж буй "Нэг бүс-Нэг зам" санаачилгын хүрээнд хийгдэж буй энэхүү хэлэлцээр нь одоо тулгараад буй эдийн засгийн хямралыг даван туулдаггүй юм аа гэхэд дордуулахгүй сонголт болох юм. Яг одоогийн нөхцөлд төв ази руу эрчим хүч үйлдвэрлэх нь ашиг дагуулж чадахгүй юм.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Хятад улс нүүрсний болон салхин цахилгаан станцуудыг Хятадын өмнөд бүсийн муж болох Шинжаньд байгуулах юм байна.

Эргэн санахад, 2004 онд Хятад улсын цахилгаан орон даяараа тасарч хэцүүхэн байдалд орж байсан юм. Түүнээс хойш сүүлийн арван жилийн туршид Хятадын эрчим хүчний салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт ихээр хийгджээ. Ингээд зогсохгүй, бүтээн байгуулалтын ажил нь хүлээгдэж буй олон олон нүүрс шатаагч цахилгаан станцууд болон цөмийн реакторууд ирэх арван жилд сүндэрлэн босох төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ бүхнийг дүгнэхэд яваандаа Хятад улс эрчим хүчний илүүдэлтэй болно гэсэн үг аж.

Хятадын эрчим хүчний ерөнхий сүлжээний тэргүүн Лью Зенягийн сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр "Шинжань мужид баригдах салхины болон дулааны цахилгаан станцууд нь Германд одоо мөрдөгдөж буй эрчим хүчний үнэтэй харьцуулахад тал үнээр нь нийлүүлэгдэх юм. Тэнд хэдийгээр маш их эрчим хүчний эх үүсвэр бий боловч энэ ашигтай зах зээл байхгүй. Тиймээс бид үүнийг гаднаас нь хангахаар шийдсэн" гэлээ.

Герман луу нийлүүлэгдэх эрчим хүчийг экспортлох Шинжань мужид байрлах Кашгар хот болон имдортологч хот болох Германы нийслэл Берлиний хооронд ердөө 6500 километрийн зайтай аж.

Германд эрчим хүч нийлүүлэх болсон Хятадын энэ удаагийн алхам нь тэдний гадаад оронд эрчим хүчээ нийлүүлэх гэж буй анхны оролдлого биш юм. Учир нь таван жилийн өмнө Хятадын зүгээс Пакистан, Энэтхэг болон Мьянмар улсуудыг эрчим хүч ипортлон авах бололцоотой орнуудаар дүгнэж, энэхүү санаачилга нь Мьянмар улстай хэлэлцээрийн түвшинд амжилттай явагдаж байжээ. Гэвч, харамсалтай нь Мьянмар улс эрчим хүч хүлээн авахаар баригдаж байсан станцуудынхаа ажлуудын зогсоох шийдвэрийг гэнэт гаргасны улмаас одоо Хятадад үүргээ гүйцэтгэж амжаагүй, аль эсвэл гүйцэтгэхэд ойрхон байгаа олон тооны станцууд байна. Лью Зенягийн хэлснээр харин эдгээр станцуудад л зах зээл гэж байхгүй байх шиг. Гэсэн ч тэд одоо дараагийнхаа ашигтай гаргалгааг нэгэнт хийж, хэрхэн илүүдэл эрчим хүчээ борлуулах арга гарцаа хайж олжээ.

Онцлоход, өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр Хятадын Эрчим Хүчний Ерөнхий Сүлжээ нь манай хойд хөрш ОХУ-ын эрчим хүчний сүлжээ болох Төрийн Өмчит Хувьцаат Компани болох Россети-гаас гадна Зүүн Хойд Азийн хоёр ч улстай харилцан ойлголцлын санамж бичигт Бээжин хотноо гарын үсэг зурлаа. Эдгээрийн нэг нь Өмнөд Солонгос улсын Цахилгаан Эрчим Хүчний Корпорацитай хийгдсэн бол хоёр дахь нь Япон улсын SoftBank-тай хийгджээ.

SoftBank-ийн Тэргүүн Гүйцэтгэх Захирал Масаёоши Сон хэлэхдээ: "Хятад бол нар салхинй эрчим хүч болоод өндөр хүчдэлийн талбартаа дэлхий дээрхи хамгийн том улс юм. Манай Японы эдийн засгийн хөгжил хэдийгээр сайн боловч бидэнд Хятадын эрчим хүчний эдийн засгаас суралцах зүйлс их бий" хэмээн ярьжээ.

Хэрэв тэдний төлөвлөгөө амжилттай болж, Японд Хятадын эрчим хүч нийлүүлэгдэж эхэлбэл Япон дахь эрчим хүчний үнэ мэдэгдэхүйц буурах юм байна. Нэмж хэлэхэд, энэхүү SoftBank нь манай улсад салхинаас эрчим хүч гарган авах станцын төслийг Монголд хэрэгжүүлэхээр ажиллаж буй компани билээ.

                                                                                                                                                Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна