Ан Сан Су Чид зориулсан албан тушаал

2016 оны 3 сарын 31

 

Мьянмарын шинэ засгийн газар “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга Ан Сан Су Чид ерөнхий сайдтай эн тэнцэхүйц эрх мэдэл олгох албан тушаалыг бий болгохоор хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас Ан Сан Су Чид “төрийн зөвлөх” хэмээх шинэ албан тушаалыг санал болгож байгаа аж. Тэрбээр гадаад хэрэг, ерөнхийлөгчийн алба, боловсрол, эрчим хүчний асуудлыг хариуцан ажиллах гэнэ.

 

“Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуульд ялалт байгуулсан боловч Ан Сан Су Чи Мьянмарын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч болох эрхгүй байв. Ан Сан Су Чи нь гадаадын иргэнтэй гэр бүл болсон төдийгүй хоёр хүү нь Их Британийн иргэн тул Мьянмарын төрийн тэргүүн байж болохгүй аж.

 

Түүний оронд дотны зөвлөх Тийн Кау лхагва гаригт Мьянмарын ерөнхийлөгч болж тангараг өргөсөн билээ. Тийн Кау нь хагас зууны турш Мьянмарын төрийн эрхийг барьсан цэргийн дэглэмийг эцэслэсэн анхны ардчилсан ерөнхийлөгч болж байна. Гэвч Ан Сан Су Чи хөшигний ардаас төрийн хэргийг удирдана хэмээн ажиглагчид тайлбарлаж буй.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна