Нүцгэлсэн эмэгтэйчүүд Трампыг сүлжээгээр дэмжив

2016 оны 3 сарын 31

Фото: @BabesForTrump

 

Twitter-т нэгэн аккаунт гарч ирэн түүнд нэлээдгүй задгай хувцасласан  эмэгтэйчүүд ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампыг дэмжлээ. Зургуудыг #BabesForTrump  гэсэн хэштег дагалдсан байв гэж “The Huffington Post” сонинд өгүүлжээ.

Аккаунтын нэгэн коллежийн  дөрвөн оюутнууд бүтээсэн ба эдгээр нэрээ нууцалсан хүмүүс энэ төсөл нь эхний ээлжид эмэгтэйчүүд өөрийн улс төрийн үзэл бодлоо илэрхийлэхэд зориулагдсан гэлээ.

@BabesForTrump  хуудаснаа  нийтлэгдэж байгаа  гэрэл зургууд дахь эмэгтэйчүүд дотуур хувцас эсвэл усны хувцас голдуу өмсчээ.  Мөн зургуудад Трампын төлөө санал өгөх Make America great again (“Америкийн дахин агуу болгоцгоое “) гэсэн бүгд найрамдах намын нэр дэвшигчийн  уриа бичигдсэн байв. Зарим эмэгтэйчүүд нь уриаг бие дээрээ бичсэн байлаа.

Дональд Трамп  бол Бүгд найрамдах намаас  нэр дэвшихээр өрсөлдөж байгаа  ба өөрийн  хэлсэн үгэндээ ерөнхийлөгч Барак Обамагийн бодлогыг шүүмжилт орчин үеийн нийгмийн асуудлаар  эрс хурц,  янз бүрийн утга агуулгатай хариулт өгч байгаа юм. Одоо Трамп Бүгд найрамдах намын сунгаанд түрүүлж байгаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 8-нд явагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна