В.Путин өрсөлдөгчтэй болов

2016 оны 3 сарын 31

Хамгийн спортлог удирдагчдын нэг В.Путин өрсөлдөгчтэй болсон гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгч танго бүжиглэж, шаггүй бүжиглэж чаддаг гэдгээ харуулаад удаагүй байтал Канадын Ерөнхий сайд Жастин Трудо йогийн үзүүлбэр үзүүлсэн нь цахим ертөнцөд тараад байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди л сайн хийж чадах йогийн үзүүлбэртэй зургийг Жастин Трудо бүр 2013 онд анх Твиттер хуудсанд оруулснаас хойш одоо болтол цахим хэрэглэгчид дамжуулан тараасаар байгаа аж.

Канадын ерөнхий сайд байсан Пьер Эллиот Трудогийн хүү Жастин Трудод бокс, дугуй, регби тоглож, чарга, завь, йог  гээд оролдож үзээгүй спорт бараг байхгүйгээс гадна жудогийн хүрэн бүстэй юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна