“Илгээлтийн эзэд”-ийн тусламжийг Увсынхан зарсан уу?

2016 оны 3 сарын 31

Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа хамтран уран бүтээл туурвиж, гурван өдөр хандивын тоглолт хийсэн. Тоглолтын орлогоор “Илгээлтийн эзэд” хандивын аян эхлүүлж, өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймгуудад илгээхээр болсон. Тусламжийн өвс тэжээлийг уг нь Өмнөговь, Тариалан, Өлгий, Зүүнговь, Малчин зэрэг нүүдлийн зам нь боогдож мал ихээр хорогдож байгаа сумдуудад явуулах тухай яригдаж байжээ. Гэтэл Увс аймгийн Улаангом сумын дарга нар замаас нь тосон авч шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг 3 мянгаар, тэжээлийг 6 мянгаар зарсан байна. аваад зарчихаж гэсэн мэдээг гавьяатад өгчээ. Энэ талаар Улаангом сумын дарга нар нь "Бид зөвхөн тээврийн зардал олох гэж л зарсан" хэмээн хариулт өгсөн байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна