Малайзын сураггүй болсон онгоцны сэг болохыг батлав

2016 оны 3 сарын 31

 

Мозамбик улсад олдсон онгоцны сэг нь Малайзын агаарын тээвэрт ашиглагддаг Боинг 777 онгоцных мөн болохыг Австралийн албаныхан баталжээ. Австралийн тэргүүлсэн олон улсын шинжээчдийн баг, Малайз болон Боинг компанийн талтай хамтран онгоцны сэгийг шинжилсэн байна.  Мозамбиз улсад олсон сэгийн хэмжээ, материал нь Боинг 777 онгоцтой, будаг, цоолтуур нь Малайзын агаарын тээврийн компанийн хэрэглэдэгтэй таарсан аж.

 

Мозамбик улсад өнгөрсөн хоёрдугаар сард онгоцны сэг байж болох хоёр ширхэг металл хэлтэрхий олдсон юм. Энэ нь 2014 онд сураггүй болсон Малайзын агаарын тээврийн “MH370” нислэгийг үйлдэгч Боинг 777 онгоцных болох нь тогтоогдож байна.

 

Малайзын “MH370” нислэг 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа радарын дэлгэцнээс алга болж холбоо тасарсан юм. Сураггүй болсон онгоцонд 227 зорчигч /олонх нь Хятадын иргэд/ нисэх багийн 12 хүний хамт зорчиж явсан юм. Малайзын албаныхан сураггүй болсон онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзсэнээр өнгөрсөн хугацаанд Австралийн баруун эргийн орчимд хайгуул хийжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: UPI

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна