Гадаад иргэдийн эрхийг ХЭҮК хөндөв

2016 оны 3 сарын 31

Монгол Улсад 25-30 мянган гадаадын иргэд түр хугацаагаар суурьшдаг гэсэн тоо бий. Тэд ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, эмчилгээнд хамрагдах зэрэг олон шалтгаанаар Монголд суурьшдаг бөгөөд санаатай болон санаандгүй байдлаар түр оршин суух хугацаагаа хэтрүүлэх нь бий. Ийн визний зөрчил гаргасан гадаад иргэдийг албадан саатуулах байр манайд байдаггүй. Гадаадын иргэдийн асуудлыг эрхэлдэг Иргэний харъяалал, шилжтлт хөдөлгөөний газарт  байдаг ганц өрөө нь зөрчил гаргасан иргэдийг саатуулах гэхээсээ шалгахаас хэтэрдэггүйг  ХЭҮК онцолж байна.

Монголд  байх хугацаагаа хэтрүүлсэн нь гадаад иргэдийн буруу хэдий ч тэднийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй адилтгах боломжгүй учир визний хугацаа нь хэтэрсэн гадаадын иргэдийг албадан саатуулах, шалгах  байртай болох ёстой гэж тус комисс үзэж байна. Манай иргэд ч бусад улс орнуудад визний зөрчлөөс болж шалгуулах нь бий. Тийм тохиолдолд тусгай байраар үйлчилдэгийг хэн бүхэн мэднэ. Гэтэл манай улсад зөрчилтэй гадаад иргэдийг шалгах, саатуулах байр өнөөг хүртэл байхгүй байгаа нь асуудал үүсгэж байна гэж өнөөдөр болсон ХЭҮК-ийн хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна