Супер баатруудын тулаан орлогоороо тэргүүллээ

2016 оны 3 сарын 31

Супермэнийн эсрэг Готтам хотын үнэнч хамгаалагч Батмэн. Хүчирхэг хоёр баатрын тулаан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нээлтээ хийн, үзэгчдийн хүлээлтийг тайлсан юм. Гайхамшигт хүчтэн, харанхуйн баатар нарын тулааныг харуулсан “Batman V Superman: Dawn of the Justice” кино Box office-т тэргүүлжээ. Тус кино Америкийн кинотеатруудаас нийт 166 сая ам.долларын орлого олжээ. Харин олон улсын кино театраас 254 сая ам.долларыг олсон байна. Ингэснээр бүх цаг үед гадаадын зах зээлд хамгийн их ашиг олсон тав дахь кино боллоо хэмээн forbes.com сайтад мэдээлжээ. Гол дүрүүдэд Бэн Аффлек, Хэнри Кавелл, Гал Гадот нар тоглож, найруулагчаар Зак Снайдер ажиллажээ. Сонирхуулахад, супер баатруудын тулаан ирэх сарын 1-нээс Монголын кино театруудаар гарна.

ЭХ СУРВАЛЖ:www.ardiinerkh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна