Алтанчагнуурын эзэд тодорлоо

2016 оны 3 сарын 31

Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн алтан гартай эмч нарт “Алтан чагнуур” шагналыг гардууллаа. Тус ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцож шилдэг эмч нарыг алдаршуулж тэдний цаашдын ариун үйлсэд өндөр амжилт хүслээ.

“Алтан чагнуур”-ын эзэд

1. Гэмтэл, мэс засал судлалын төрөлд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын клиникийн их эмч Ц.Ишдорж

2. Дотор судлалын төрөлд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын зөвлөх эмч Ц.Алтанцэцэг

3. Өрх, сумын эрүүл мэнд чиглэлээр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч С.Хүрэлтогооч

4. Нүд, чих хамар хоолойн өвчин судлалын төрөлд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч А.Күлиза

5. Сүрьеэ, халдварт өвчин судлалын төрөлд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн их эмч Ч.Энхчимэг

6. Эх барих, эмэгтэйчүүдийн өвчин судлалын төрөлд Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч М.Энхтуяа

7. Хүүхдийн өвчин судлалын төрөлд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Ш.Оюунчимэг

8. Нөхөн сэргээх, уламжлалт анагаах ухаан судлалын төрөлд “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн зөвлөх эмч Ч.Эрдэнэ

9. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ судлалын төрөлд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Лхагвасүрэн

10. Хавдар судлалын төрөлд ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Амарсанаа 

Д.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна