Увс аймгийн удирдлагад хариуцлага тооцно гэв

2016 оны 3 сарын 31

Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа хамтран уран бүтээл туурвиж, гурван өдөр хандивын тоглолт хийсэн. Тоглолтын орлогоор “Илгээлтийн эзэд” хандивын аян эхлүүлж, өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс тэжээл илгээсэн юм. Гэтэл Увс аймгийн Улаангом сумын дарга нар нэг боодол өвсийг 3 мянгаар, тэжээлийг 6 мянгаар зарсан байна. Энэ талаар ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа “Энэ сарын 24-нд Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн Улаангом сумын Засаг дарга О.Ганхуягт өвс, тэжээлийг ирж авах үүрэг өгсөн байгаа юм. Тодруулбал, 1200 боодол өвс таван тонн тэмжээлийг ав гэсэн. Өвс тэжээл үнэгүй ч гэлээ сумд нь тээврийн зардлаа хариуцаж авах чиглэл угаас өгсөн. Газар дээр нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр нэг  шуудай тэжээлийг 6000 төгрөгөөр зарж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханшнаас нэг дахин хямд үнээр гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 400 боодол өвч,  таван тонн тэжээлийг зараад дуусчихсан гэсэн. Үүнийгээ Улаанбаатараас сумд хүргэсэн тээврийн зардлаа гаргуулж авч байгаа гэж тайлбарлаж байгаа. Одоогоор О.Ганхуяг дарга БНХАУ-руу яваад эзгүй байна. Ирэхээр нь бид асуудлыг танилцуулж хариуцлага тооцно” гэсэн хариу өглөө.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна