Өлгий-Ховд чиглэлийн Бураатын даваанд өчигдөр орсон цас 40-50 см-ын зузаантай хунгарлаж, зам даваа боогдож нийт 15 тээврийн хэрэгсэл боогдсон байсныг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Өлгий-Ховд чиглэлд ПК85-95 хүртэл автогрейдер-1, үйлчилгээний машин-1, замчин-3, мастер-1 бүрэлдэхүүнтэй цас цэвэрлэж байна. Өлгий-Даян чиглэлд 4 хүний бүрэлдэхүүнтэй 110-120 км-т хунгарласан цасыг цэвэрлэж, зорчих хэсгийг өргөсгөжээ.Түүнчлэн нойтон цас бороо нь шөнөдөө замын гадаргууд гулгаа үүсгэж болзошгүй тул иргэд тээвэрчид анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Б.БАТ