Идэрчүүдийн сагсан бөмбөгийн УАШТ болж байна

2016 оны 3 сарын 31

Сэтгүүлч:
Улаанбаатар

С.Чоёнгийн нэрэмжит U-18 насны сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордон болон ХҮДС-ийн зааланд эдгээр өдрүүдэд явагдаж байна. Тэмцээнд Улаанбаатар хотын болон орон нутгийн эрэгтэй 24, эмэгтэй 12 багийн нийт 600 гаруй идэрчүүдийн сагсан бөмбөгчид өрсөлдөж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал сонгогдсоноос хойш хоёр дахь том тэмцээн нь энэ юм.

Энэ удаагийн U-18 улсын аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд ирэх баасан гаригт/4.1/ Спортын төв ордны “А” зааланд болно.

Тэмцээний нээлтийн фото агшнаас хүргэж байна.

Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна