Зочлох үйлчилгээний шилдгүүд өрсөлдөнө

2016 оны 3 сарын 31

Зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар-2016” oлон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас арав  дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээний хамтран зохион байгуулагчаар Монголын зочид буудлын холбоо, Монголын ресторан зоогийн газрын холбоо, Монголын тогооч нарын холбоо ажиллаж байгаа аж.

Хоёр үе шаттай зохион байгуулагдах “Найрсаг Улаанбаатар-2016” тэмцээний төгсгөлийн шат маргааш эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 1-3-ны өдөр “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд болох тэмцээнээс зочлох үйлчилгээний салбарын шилдгүүд шалгарах юм. Шилдгүүдэд нэгдүгээр шатнаас шалгарсан гурван менежер, дөрвөн тогооч, долоон зочин угтагч, өрөөний найман үйлчлэгч, дөрвөн угаалгын ажилтан , дөрвөн зөөгч  өрсөлдөх аж. Шилдэг оролцогчдын дунд ОХУ, БНХАУ-ын төлөөлөл ч байгаа гэнэ. Тэмцээний үеэр “HOREKA-2016” сэдэвт  зочид буудал, зоогийн газрын үзэсгэлэн дэлгэгдэж, аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн тавина гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна