Зуд төсөл амжилттай хэрэгжиж байна

2016 оны 3 сарын 31

Их тэнгэр ротаракт клубын хэрэгжүүлж байгаа Зуд төсөл амжилттай хэрэгжиж зорилтот бүлэг үр шимээ хүртэж эхэллээ. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нийт ойролцоогоор тусламж зайлшгүй авах шаардлагатай 24 орчим айл өрхөд 480 гаруй нэмнээ тараах юм. Одоогийн байдлаар 

Хэнтий аймаг Дархан сум 1-р баг Д.Эрхбаяр
Хэнтий аймаг Баянмөнх сум 2-р баг Л.Хасбаатар
Хэнтий аймаг Дархан сум 2-р баг С.Оюунбаяр
Хэнтий аймаг Галшар сум Жаргалант баг М.Болдбаатар гэх 4 айлд нэмнээ хүрсэн байна. Мөн Их тэнгэр ротаракт клуб туслалцаа үзүүлж байгаа Каритас Чех ОУБ, Орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчидад баярласнаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна