Гуантанамогийн хоригдлуудыг шилжүүлнэ

2016 оны 3 сарын 31

 

АНУ-ын Засаг захиргаа Кубын Гуантанамо арал дах хамгийн хатуу дэглэмтэй шоронг хаах гэж байна. Пентагон Гуантанамогийн шоронгийн хоригдлууд, алан хядагчдыг өөр орны шорон руу шилжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ.

 

Гуантанамогийн хоригдлуудыг шилжүүлэх нь Кубын арал дээрх шүүмжлэлийн бай болоод буй АНУ-ын цэргийн баазыг хаах эхний алхам болох юм. Гуантанамогийн хоригдлуудыг ирэх сард багтаан шилжүүлэхээр ярьж байгаа ажээ. 2002 онд 800 шахам хоригдол хоригдож байсан Гуантанамод одоо 91 хоригдол ял эдэлж байгаа юм.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэдгээр хоригдлыг тэдний эх оронд нь, эсвэл АНУ дах цэргийн болон энгийн шорон руу шилжүүлэх бодолтой байгаа гэнэ.

 

Кубын зүүн өмнөд хэсэг дэх Гуантанамо арал дээрх АНУ-ын цэргийн баазад байдаг энэ шоронг АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш  9/11-ний халдлагын дараа гадаадын алан хядагч, амиа золиослогчдыг хорихоор байгуулсан ажээ.

 

Уг шоронд олон хоригдлыг ямар ч шүүх хурал, ялгүйгээр хорьж, эрүүдэн шүүж байгаад хүний эрхийн төлөө тэмцэгчид АНУ-ын Засаг захиргааг буруутгадаг юм.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жилд 445 сая ам.долларын төсөвтэй энэ шорон үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзжээ.

 

Харин АНУ-ын Бүгд найрамдахчууд Гуантанамогийн шоронг хаахыг эсэргүүцэж, аюултай алан хядагч, хоригдлуудыг жирийн дэглэмтэй шоронд хорьж болохгүй гэжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна