Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Электрон барааны зах зээлийн хүчтэй тоглогчдын нэг байсан Японы Sharp корпораци зарагдахаар болжээ. Тус корпорацийн 66 хувийг Тайваний электроникийн гигант Foxconn 3.5 тэрбум ам.доллараар худалдаж авах наймаа хийгджээ.

Ингэснээр Sharp корпораци гадаадын компанид худалдаалагдсан Японы анхны электроникийн компани болж байгаа аж.

Энэхүү наймааны хэлэлцээ энэ он гарсаар хүчтэй яригдаж, хоёрдугаар сард 4,4 тэрбумаар зарагдах тухай яриа гарч байсан юм.

Харин багагүй хугацаанд хоёр талын санал зөрөлдсний дараа ийнхүү өмнө нь яригдаж байсан үнийн дүн бараг нэг тэрбумаар бууран наймаа хийгджээ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж