Биеийн тамирын багш нарын сургалтыг зохион байгууллаа

2016 оны 3 сарын 31

Монголын Үндэсний олимпийн хорооны хурлын танхимд өнөөдөр/2016.03.31/ Баянзүрх дүүргийн Биеийн тамирын багш нарын сургалт, семинарыг зохион байгуулав. Энэ удаагийн сургалтад 19 сургуулийн 60 гаруй багш хамрагдлаа. Сургалтад “МҮОХ-ноос хийж буй ажлын чиглэл, цаашдын бодлого” сэдвээр Эрүүл мэндийн гавьяат ажилтан, МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн, Залуучуудын олимпийн наадам сэдвээр Ардын багш, Гавьяат тамирчин, “Москва-80” олимпийн наадмын мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, “ЕБС-ийн сурагчдын бие бялдрын хүмүүжлийн тулгамдсан асуудал”-аар Мэргэжлийн сургалттай БТ-ын дунд сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатар болон ЕБС-иудад Олимпийн боловсрол олгох арга зүйг боловсронгуй болгох сэдвээр ҮБТДС-ийн захирал, доктор, профессор Л.Алтанцэг нар илтгэл тавьжээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна