Нээгээгүй чуулганыг хаав

2016 оны 3 сарын 31

УИХ-ын даргын захирамжаар дөрвөн асуудал хэлэлцэхээр энэ сарын 29-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан боловч ирц бүрэлдээгүй шалтгаанаар нээлтээ ч хийж чадалгүй хаахаар болсныг З.Энхболд дарга мэдэгдлээ.

Ээлжит бус чуулганаар цөмийн салбартай холбоотой дөрвөн хуулийн төсөл болон  ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн  ч МАН-ынхан хуралдаа суугаагүй юм.  Тиймээс  УИХ дарга “Зургаа дахь удаагаа ээлжит бус чуулган хийхээр оролдлоо. Ирэх долоо хоногоос УИХ-ын хаврын чуулган ердийн байдлаар нээлтээ хийнэ. Ирээгүй гишүүдийг шар нутгийг булшлахын төлөө байна гэж ойлголоо. Ирсэн АН, “Шударга ёс” эвслийн гишүүддээ баярлалаа. Ирэх долоо хоногт хаврын чуулганы нээлтэд гишүүд ирнэ байх.  Нээгдээгүй ээлжит бус чуулганыг хаалаа” гэв.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна