Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

1333 иргэн бүртгүүлжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 21-нд эхэлсэн. Орон сууц түрээслэх иргэдийг долоон бүлэгт хувааж бүртгэсэн. Өчигдөр өрх толгойлсон иргэдийг бүртгэснээр долоон бүлгийн бүртгэл дууссан юм. Харин өнөөдөр болон маргааш бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг нэмэлтээр бүртгэнэ. 

Энэ сарын 21-29-ны өдрүүдэд нийт 2879 иргэн түрээсийн орон сууцанд хамрагдахаар ТОСК-д хандсанаас 1333 иргэн бүртгэлд хамрагджээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж