Б.Цэвээндаш Эверест руу 3 дахиа авирна

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Б.Цэвээндаш Эверест руу 3 дахиа авирна

Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш Эверестийн оргил руу гурав дахь удаагаа авирах гэж байгаа талаараа өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 7-нд аян замдаа гарах бөгөөд Эверестийн оргилын хойд талаас авирахаар төлөвлөсөн юм байна. Мөн энэ удаад ганцаараа тус оргилыг зорьж байгаа юм билээ.

Түүнчлэн, Эверестийн оргил руу гарах зардал нь дунджаар 30 гаруй мянган доллар болох юм байна. Тэгвэл одоогоор энэхүү зардлынхаа 30 хувийг бүрдүүлсэн бөгөөд уулын спортыг дэмждэг байгууллага, хамт олныг хамтран ажиллахыг хүсч байна гэв.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж