Хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх цуврал эхэллээ

2016 оны 4 сарын 1

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улиралд “Харцага”, “Дархан гарьд”, “Их өргөө аравтууд”, “Хасын хүлгүүд”, “Мон-Алтиус Смарт”, “Архангай лидер”, “Төв ургац” гэсэн нийт найман дөрвөн сарын турш өрсөлдлөө. Багууд нийт гурван тойрог өрсөлдөж, плей-оффт зургаан багийн нэр тодорсон. Энэ жил залуучуудын шигшээ багийн тоглогчдоор багийнхаа “цөм”-ийг бүрдүүлсэн “Архангай Лидер”, өнгөрсөн улирлын MVP Д.Мөнхтүвшин, шилдэг төвийн тоглогч С.Өрнүүнбилэг нараар удирдуулсан “Их Өргөө Аравтууд” плей-оффт шалгарч чадаагүй юм.

Шилдэг багуудыг “Төв аймаг Төв ургац”, “Баянгол Синтоза ирвэс” тэргүүлж, хагас шигшээд шууд үлдсэн. Харин плей-оффын тоглолт өнөөдөр эхлэх бөгөөд эхний тоглолт гурваар гарсан “Хасын хүлгүүд” сүүлийн байраар шалгарсан “Дархан гарьд”-тай, хоёр дахь тулаан дөрвөөр гарсан “Харцага”, тавдугаар байраар шалгарсан “Мон-Алтиус Смарт” багийн хооронд болно.

Баасан /04.01/ -Спортын төв ордон

  • 18:00 цаг: “SBL Хасын Хүлэгүүд” VS “Дархан Гарьд”
  • 20:00 цаг: “Альянс Тех Харцага” VS “Дундговь Мон-Алтиус Смарт”

Ийнхүү хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөөх цуврал эхэллээ. Түрүүлж гурав хожсон нь цааш медалийн төлөө тоглох эрхтэй болох юм.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна