УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллана

2016 оны 4 сарын 1

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 01-03-ны өдрүүдэд Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллана.

Орон нутгийн томилолтын эхний өдөр Булган аймагт ажиллан, Улсын Их Хурлын баталсан хууль, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явцтай танилцахаар тус аймаг дахь Төрийн банкны салбарт ажиллах юм. Түүнчлэн аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Энэ өдөр үргэлжлүүлэн Орхон аймагт ажиллан, Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийх юм.

Улсын Их Хурлын дарга Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллан, бүтээн байгуулалтуудын ажилтай танилцан үйлдвэрүүдэд ажиллан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна