Аж ахуй нэгж байгууллагын улсын тооллогод Өмнөговь аймаг бэлэн боллоо

2016 оны 4 сарын 1

Таван жилд нэг удаа ААН байгууллагын улсын тооллогыг зохион байгуулдаг. Аж ахуй нэгж байгууллагуудын бодит тоог тогтоож, тэдгээрийн эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл эдийн засгийн төлөв байдал, байршлыг тодорхойлж бүртгэлийн болон статистикийн судалгаа, мэдээлэлд бүрэн хамруулах зорилготой улсын тооллогыг нэг сарын хугацаатайгаар зохион байгуулахаар болсон юм. Өмнөговь аймгийн хувьд аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдоржоор ахлуулсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд 4-р сарын 5-ны өдөр сумдын Засаг даргын орлогч, төрийн сангийн мэргэжилтэн, бүртгэлийн мэргэжилтэн нарыг хамруулан хурлыг зохион байгуулж, ААН байгууллагын улсын тооллогыг эхлүүлэхээр болсон байна.

Уг тоолллогод аж ахуй нэгж байгууллагууд хариуцлагатай хандаж, өөрсдийн мэдээллээ үнэн зөв болгохын зэрэгцээ тооллогодоо идэвхитэй оролцохыг анхааруулж байна. Ингэснээр аж ахуй нэгж байгууллагад том боломж бий болж байгааг мэргэжилтэнүүд онцолж байсан юм. Ганц уламжлалт аргаар бус онлайн хэлбэрээр тооллогыг явуулна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна