Хүндийн өргөлтийн өсвөрийн УАШТ маргааш эхэлнэ

2016 оны 4 сарын 1

Монголын хүндийн өргөлтийн холбооноос алтан түнш "Hunnu air" компанийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд зохион байгуулах гэж байна. Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болох энэхүү тэмцээнд 1999 оноос хойш төрсөн тамирчид оролцоно.

Тэмцээн хөвгүүдийн 36 кг, 40 кг, 44 кг, 50 кг, 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг, +77 кг, охид 36 кг, 40 кг, 44 кг, 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, +63 кг нийт 17 жингийн ангилалд аваргууд тодорно. Тэмцээний техникийн зөвлөгөө өнөөдөр 15.00 цагаас тэмцээн болох байранд болох юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна