БНХАУ-д Монгол бараа албан ёсоор борлуулагдаж эхэллээ

2016 оны 4 сарын 1

Монгол Хятад 2 орны анхны хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулагдлаа

Монгол улсын эдийн засгийн өсөлтийн нэг чухал үзүүлэлт нь тогтвортой худалдааг түшиглэн уул уурхайн бус үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах нь  нь аль ч улсын хөгжил дэвшлийн гол хөшүүрэг болох нь тодорхой болоод байна.

Дэлхийн томоохон үндэстэн дамнасан брэндүүд Хятад улсын зах зээлд нэвтэрч өөрийн байр суурийг эзлэхийг эрмэлзэж буй Дэлхийд танигдсан Монгол брэнд “Шинэ Торгоны Зам” уриатайгаар үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж буй “Нью Силк Рөүд” ХХК нь БНХАУ-ын Шилийн хотын Newsilkroad electronic commerce худалдааны компанитай 2 улсын анхны хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нью Силк Рөүд ХХК-ны www.newsilkroad.mn албан ёсны вэб сайтаас авах боломжтой.

БНХАУ-ын онлайн худалдааны нийт идэвхитэй хэрэглэгчдийн тоо 300 сая орчим бөгөөд 2015 оны байдлаар цахим худалдан авалтын хэмжээ ойролцоогоор 490 тэрбум ам.доллар байгаа нь тус улсад цахим худалдаа өндөр хөгжсөний илрэл юм.

Ийнхүү монголын бараа бүтээгдэхүүн дэлхийн хамгийн том зах зээл болох  БНХАУ-ын зах зээлд newsilkroad e-commerce цахим худалдааны www.nmgnsr.com, www.nsrmongolia.com платформоор дамжуулан танигдах бүрэн боломж нээгдэж байна.

Мөн энэхүү баярт явдалтай зэрэгцэн тус компани Шилийн гол хотод О2О /online to offline/ бизнес загварчлалын нэгэн тод жишээ болгон монгол барааны үзэсгэлэнгийн танхим нээж байгаа юм байна. Ингэснээр монголын үндэсний үйлдвэрлэгчид болон гуравдагч орны бараа бүтээгдэхүүн борлуулдаг монгол компаниуд бараа бүтээгдэхүүнээ цахим худалдааны сайтаар борлуулаад зогсохгүй үзэсгэлэнгийн танхимаар дамжуулан худалдах шинэ гарц нээгдсэн байна.

Нью Силк Рөүд ХХК-ны хамт олон удахгүй БНХАУ-ын Эрээн, Шилийн гол, Хөх хот, Бээжин, Ши Фүн гэх зэрэг томоохон хотуудад дараа дараагийн Шинэ Торгоны Зам олон улсын сүлжээ монголын брэнд худалдааны төвөө байгуулах гэж байгаа талаар баяртай мэдээг дуулгахад таатай байна.

Ингэснээр монголын аж ахуйн нэгжүүд жилдээ 1-2 удаа зохиогддог үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-д борлуулдаг байсан бол одоо байнга тасралтгүйгээр худалдааны олон талт сувгуудаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх өндөр боломжтой боллоо.

Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Нью Силк Рөүд ХХК-ны хамт олонд дахин талархал илэрхийлье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна