Өсвөрийн мэргэн бууч хийн буудлагын тэмцээн болно

2016 оны 4 сарын 1

БХТН-ийн Техник спортын төвд өнөөдөр өсвөрийн мэргэн бууч хийн буудлагын тэмцээн явагдана. Энэхүү тэмцээн нь уламжлал болгон олон жил зохиогдож ирсэн боловч сүүлийн жилүүдэд тасраад байсныг Нийслэлийн Боловсролын газар, Техник спортын төв хамтран эргэн сэргээж байгаа юм. Энэ тэмцээнээс МУГТ Д. Мөнхбаяр, ОУХМ Д.Оюун нарын олон арван шилдэг тамирчид төрөн гарсан юм. Нийслэлийн ЕБСургуулиудын сурагчдын дунд зохиогдох уг тэмцээнд 14-н багийн 100 гаруй сурагчид хийн урт бууны 1-р дасгалаар цэц мэргээ сорино. Тэмцээн 09.00-18.00 цагийн хооронд явагдаж өндөрлөнө гэж Монголын буудлагын холбооноос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна